Үйлчилгээний нөхцөл

  1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

    1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр “Глобайт” ХХК /цаашид “Globytesim” гэх/-ээс үзүүлж буй олон улсын дата сим бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч авахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулна.

    2. Хэрэглэгч гэдэг нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Globytesim-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа Globytesim-ээс үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

    3. Вэбсайт, аппликэйшн-д байршуулсан аливаа нөхцөлийг хүлээн зөвшөөрөх, идэвхжүүлэх, баталгаажуулах үйлдэл хийсэн нь хэрэглэгч Globytesim-ийн Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

  1. ТӨХӨӨРӨМЖ ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Хэрэглэгч нь Globytesim-ийн eSIM үйлчилгээг авахын тулд дараах шаардлагад нийцсэн төхөөрөмжтэй байна. Үүнд:

  • eSIM дэмждэг төхөөрөмжтэй байх.

  • Төхөөрөмж ямар нэгэн сүлжээний түгжээгүй байх.

  • Тухайн төхөөрөмжийг зааврын дагуу шалгаж баталгаажуулаагүй эрсдэлийг Globytesim хариуцахгүй болно.

  1. БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

    1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх үед Globytesim нь бүтээгдэхүүн, үйлчилгээг сүлжээ орсон нутаг дэвсгэрт үзүүлж байгаа гэдгийг Хэрэглэгч ойлгон, энэхүү нөхцөлөөр бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хүлээн зөвшөөрч байна.

    2. Globytesim нь үйлчилгээний хамрах хүрээ, чанарыг тасралтгүй сайжруулахыг эрмэлзэж, шинээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээ, сүлжээ орсон байршлын өөрчлөлтийн мэдээллийг тухай бүр Хэрэглэгчид өөрийн боломжит сувгаар хүргэнэ.

    3. Globytesim-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцад Хэрэглэгчийн ашиглаж байгаа төхөөрөмжөөс шалтгаалан саатал, доголдол гарсан тохиолдолд энэ талаарх гомдлыг Globytesim хариуцахгүй.

    4. Globytesim нь тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөх, үйлчилгээний зориулалтыг өөрчлөх тохиолдолд Хэрэглэгчид өөрийн боломжит сувгаар мэдэгдэж, Үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлаж болно.

  1. ТӨЛБӨР ТООЦОО

    1. Хэрэглэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр, тооцоог Globytesim-ээс санал болгосон төлбөрийн сувгуудыг ашиглан төлнө.

    2. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр бүрэн төлөгдөх хүртэл Globytesim нь үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

  1. БУЦААЛТ

    1. Системийн алдаанаас шалтгаалан eSIM нь амжилттай суугаагүй үед баримт зургуудыг худалдаж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор илгээснээр 100% буцаалт авах боломжтой. 

    2. Идэвхжүүлсэн eSIM нь системийн алдаанаас болж  хэвийн ажиллахгүй бол хэрэглэгч шаардлагатай нотлох баримтуудыг зургаар илгээж, хүсэлт гаргасны үндсэн дээр тодорхой хэмжээний буцаан олголт авах боломжтой. 

    3. Буцаах хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5-7 хоногт эргэн олгоно.

    4. Хэрэв дата eSIM нь идэвхитэй буюу аль хэдийн ашиглагдаж байгаа гэсэн төлөвтэй тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.

    5. eSIM дэмждэг утастай эсэхээ шалгаж аваагүй тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.

  1. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

    1. Хэрэглэгч Globytesim-ийн үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг [email protected] цахим шуудан болон 7213-8694 утсаар холбогдон шийдвэрлүүлж болно.

    2. Хэрэглэгч болон Globytesim-ийн хооронд маргаан гарсан тохиолдолд маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

    3. Хэрэглэгч болон Globytesim нь харилцан зөвшилцөж чадаагүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан, Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

ХЭРЭГЛЭГЧ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН УНШИЖ ТАНИЛЦАЖ ОЙЛГОСОН БӨГӨӨД БҮХ НӨХЦӨЛИЙГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА.