Түгээмэл асуулт хариулт

Ямар гар утас eSIM ашиглаж болох вэ?
  • eSIM-тэй дэмждэг iPhone (iPhone 11, 11 Pro, 11 Pro Max, Xs, Xs Max, Xr) ба түүнээс хойших загварууд

  • Мөн Samsung Galaxy, Google Pixel болон бусад олон үйлдвэрлэгчийн eSIM-тэй нийцдэг төхөөрөмжүүд.

  • Төхөөрөмж тань заавал (Carrier Unlocked) байх шаардлагатай. ("Settings > General > About > Carrier Lock" хэсгээс шалгаж болно. "No SIM Restrictions" гэж гарч байвал түгжээгүй гэсэн үг.)

Нэг зэрэг хамгийн ихдээ хэдэн eSIM-ийг суулгаж болох вэ?

Та хэдэн ч eSIM суулгаж болно.

eSIM-ээр дуудлага хийх эсвэл SMS илгээх боломжтой юу?

eSIM нь зөвхөн дата (интернэт)-ийн үйлчилгээнд л зориулагдсан ба та viber wechat гэх апп ашиглан дуудлага хийх боломжтой.

Hotspot ашиглаж болох уу?

Hotspot хуваалцах үйлчилгээ нь бүх улс орон, бүс нутагт ашиглах боломжтой.

eSIM-ээ хэрхэн худалдаж авах вэ?
    • Globyte Апп татаж суулгаад нээнэ.

    • Өөр тохирох багцийг сонгоно.

    • Худалдаж авах товчийг дарж төлбөрөө хийж, eSIM-ээ идэвхжүүлнэ.

eSIM-ээ хэзээ идэвхжүүлэх вэ?
  • Бид аялал эхлэхээс өмнө буюу онгоцонд суухаасаа өмнө eSIM-ээ идэвхжүүлэхийг зөвлөж байна. Учир нь идэвхжүүлэхэд интернэт холболт шаарддаг.

eSIM-ийг хэрхэн устгах вэ?
  • Та төлөвлөгөөгөө дуусгасны дараа eSIM-ээ устгахыг зөвлөж байна.

  • Та сим цэсрүүгээ ороод  устгахыг хүссэн eSIM-ээ идвэхжүүлэн устгана 

Хэрвээ eSIM дата дуусвал яах вэ?

Хэрэв дата дуусвал та интернэтгүй болно. Та Датагаа дуусхаас өмнө Globyte Апп-аараа , нэмэлт дата (Top-up) худалдаж авах эсвэл шинэ eSIM худалдаж авах шаардлагатай.